'
Posted by zorig Saturday, October 13, 2012 0 comments

Et si tu n'existais pas
Dis-moi pourquoi j'existerais
Pour traîner dans un monde sans toi
Sans espoir et sans regret
Et si tu n'existais pas
J'essaierais d'inventer l'amour
Comme un peintre qui voit sous ses doigts
Naître les couleurs du jour
Et qui n'en revient pas
Et si tu n'existais pas
Dis-moi pour qui j'existerais
Des passantes endormies dans mes bras
Que je n'aimerai jamais
Et si tu n'existais pas
Je ne serais qu'un point de plus
Dans ce Monde qui vient et qui va
Je me sentirais perdu
J'aurais besoin de toi
Et si tu n'existais pas
Dis-moi comment j'existerais
Je pourrais faire semblant d'être moi
Mais je ne serais pas vrai
Et si tu n'existais pas
Je crois que je l'aurais trouvé
Le secret de la vie, le pourquoi
Simplement pour te créer
Et pour te regarder
Mm mm mm mm mm mm mm
Mm mm mm mm mm mm mm
Et si tu n'existais pas
Dis-moi pourquoi j'existerais
Pour traîner dans un monde sans toi
Sans espoir et sans regret
Et si tu n'existais pas
J'essaierais d'inventer l'amour
Comme un peintre qui voit sous ses doigt
Naître les couleurs du jour

Posted by zorig 0 comments

J'ai compris tous les mots, j'ai bien compris, merci
Raisonnable et nouveau, c'est ainsi par ici
Que les choses ont change, que les fleurs ont fane
Que le temps d'avant, c’était le temps d'avant
Que si tout zappe et lasse, les amours aussi passent

Il faut que tu saches

J'irai chercher ton cœur si tu l'emportes ailleurs
Même si dans tes danses d'autres dansent tes heures
J'irai chercher ton âme dans les froids dans les flammes
Je te jetterai des sorts pour que tu m'aimes encore

Fallait pas commencer m'attirer me toucher
Fallait pas tant donner moi je sais pas jouer
On me dit qu'aujourd'hui, on me dit que les autres font ainsi
Je ne suis pas les autres
Avant que l'on s'attache, avant que l'on se gâche

Il faut que tu saches

J'irai chercher ton cœur si tu l'emportes ailleurs
Même si dans tes danses d'autres dansent tes heures
J'irai chercher ton âme dans les froids dans les flammes
Je te jetterai des sorts pour que tu m'aimes encore

Je trouverai des langages pour chanter tes louanges
Je ferai nos bagages pour d'infinies vendanges
Les formules magiques des marabouts d'Afrique
Je les dirai sans remords pour que tu m'aimes encore

Je m'inventerai reine pour que tu me retiennes
Je me ferai nouvelle pour que le feu reprenne
Je deviendrai ces autres qui te donnent do plaisir
Vos jeux seront les nôtres si tel est ton désir
Plus brillante plus belle pour une autre étincelle
Je me changerai en or pour que tu m'aimes encore

POUPÉE DE CIRE, POUPÉE DE SON

Posted by zorig Tuesday, October 2, 2012 0 comments

POUPÉE DE CIRE, POUPÉE DE SON
(Paroles et Musique : Serge Gainsbourg 1965)
France Gall (France)


Je suis une poupée de cire
Une poupée de son
Mon cœur est gravé dans mes chansons
Poupée de cire poupée de son

Suis-je meilleure suis-je pire
Qu'une poupée de salon
Je vois la vie en rose bonbon
Poupée de cire poupée de son

Mes disques sont un miroir
Dans lequel chacun peut me voir
Je suis partout à la fois
Brisée en mille éclats de voix

Autour de moi j'entends rire
Les poupées de chiffon
Celles qui dansent sur mes chansons
Poupée de cire poupée de son

Elles se laissent séduire
Pour un oui pour un nom
L'amour n'est pas que dans les chansons
Poupée de cire poupée de son

Mes disques ont un miroir
Dans lequel chacun peut me voir
Je suis partout à la fois
Brisée en mille éclats de voix

Seule parfois je soupire
Je me dis à quoi bon
Chanter ainsi l'amour sans raison
Sans rien connaître des garçons

Je n'suis qu'une poupée de cire
Qu'une poupée de son
Sous le soleil de mes cheveux blonds
Poupée de cire poupée de son

Mais un jour je vivrai mes chansons
Poupée de cire poupée de son
Sans craindre la chaleur des garçons
Poupée de cire poupée de son.

Posted by zorig Monday, July 30, 2012 0 comments

-Ёстой тамтай амьдрал юм аа. Ямар үйлийн үрээр би ингэж зовно вэ?
Архи уулгахгүй гэж гэртээ хориод ч дийлэлгүй, гэрээсээ зугатааж гарсан хэн нэгний хойноос ийнхүү арга нь барагдан үглэнэ. Амар тайван амьдралтай гэрээсээ ийнхүү дайжиж, амаргүй бохир заваан ертөнц рүү зүтгэн тэмүүлэхийн учир мөнөөх л архи хэмээх гашуун ундааны “ид шид”.
-Яршигтай юм, наад нэг юмаа зүгээр л зөнгөөр нь орхичихооч дээ.
-Өрөвдөөд байх юм аа, уг нь уухгүй  байхдаа  ямар сайн хүн гээч. Гайтай энэ усыг уухаараа л хүнээ байж орхих юм. Үнэхээр хэцүү байнаа.
Архи уугаагүй эрүүл саруул байхдаа сайн аав, халамжит хань байсан тэрээр архи уугаад л арчаагүй адгуусны төрхөнд хувилж орхих. Эелдэг даруу төрх нь инээд алдсан сармагчингийн марзан төрхөөр солигдож, энхрий ялдамхан хэлж байсан хайрын үгс нь элдэв муухай хараал зүхлээр солигдож орхих нь хэрээ мэт, сэгсийсэн үс, улаан нүд, ус гүйлэгнэж тогтохоо больсон  харц, салбарсан хувцас, шаварт хутгалдсан мэт, хөл дээрээ тогтож ядах төрх нь гахай мэт. Нэгэн сайхан хүмүүний ялдамхан төрхийг олон янзын адгуусны төрхөнд хувилах “их шид” нь мөнөөх л гашуун ус.
-Одоо хаана юу хийж явдаг юм бол доо, Хэрээ мэдэхгүй салбаганаж байж үхчих вий дээ, Архи гэдэг гайтай ундаанаас гаргаж чаддаг бол урьдын адил амар амгалан амьдрах юм сан даа. Хэцүү хорвоо вэ?
Түнэр харанхуй нөмөрсөн аймшигт шөнийн уртад сэтгэл зүрх хэгхийлгэн шаналах бодлын урт хэлхээс, санаа алдан шаналах тарчлаантай хамтад сүлэлдэнэ. Сэтгэл түгшин хүлээсэн шөнө ямар ч урт билээ, Хөлийн чимээ чагнан, алсын чимээг анирдана. Бодол хэлхэж, нойр хулжина.  Харанхуй нөмөрсөн энэ л шөнийн уртад энэ ертөнцөд юу эс болох билээ. Сэтгэл түгшээж, итгэл хугалсан олон муу үйлдлүүд  шөнийн харанхуйд болдог. Аллага, хүчирхийлэл, бэртэл гэмтэл, золгүй тохиол бүхэн ихэвчлэн шөнө болно. Үргэлжийн сэтгэлийн шаналгаа, айдас ичгүүр дагуулсан шөнүүд.
…Өдгөө Монгол оронд минь өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа архидалт, согтуурал, хөлчүүрэл  нь ямар олон гэр бүлийг тарчлаан шаналалд унаган, амьдралыг нь там болгон хувиргаж байна вэ? Ямар олон бүсгүйчүүдийн нулимс урсаж, сэтгэлийнхээ чанадад цөхрөнгөө баран “дуу алдаж” байна вэ? Ямар олон хүүхдүүдийн бяцхан зүрх нь айсандаа хүчтэй цохилж,  дотор сэтгэлдээ “ичиж” шаналж байна вэ? Бидний ирээдүй болсон олон сайхан залуус архинд согтож, сархадад хөлчүүрч, амьдралын аз жаргалтай байж болох мөчүүдээ  мансуурал дунд  өнгөрөөж байна вэ? Бид нээрээ ямар их баяр тэмдэглэж, ямар ихээр уун согтоцгоож байна вэ? Энэ л олон мансуурал дунд монголчууд бидний ХҮН ЧАНАР архинд уусаж байгааг  бид анзаарахгүй байна гэж үү?

АРХИНД ууссан ХҮН ЧАНАР

…Хүмүүс бид энэ ертөнцөд  анх мэндлээд л эхийн сүүгээр амалдаг. Эхийн сүүтэй хамтад тэр бяцхан зүрхэнд  хайр  урсан шингэдэг.  Тэр хайран дунд бидний ХҮН ЧАНАР  амилж байдаг. Хүн чанар бол биднийг төрүүлж, хөхөөрөө амлуулсан  эхийн сүү юм. Тийм болохоор л монголчууд бид  СҮҮ-г дээдэлж, түүгээр цацал өргөдөг, хол явахад тань заавал ерөөл хэлж сүү амсуулдаг, элдэв найр хурим, цагаан сараар эхлээд заавал сүү тойруулан барьдаг. Энэ бүхэн монголчууд биднийг хаа ч явсан, хэзээ ч байсан ХҮН ЧАНАР-аа хадгалж явахыг сануулсан бэлэгдэл.
Архи сүү хоёр бол огт өөр зүйл. Нэг нь цагаан өнгөтэй, нөгөө нь цэхэр өнгөтэй. Сүү  уураглаг, тослог амттай бол архи хатуу, гашуун амттай.  Сүүг хүн болгон амтархан уудаг бол архийг хэзээ ч нийтээрээ амтархан уудаггүй,  Сүүний амтанд  дотор зөөлөрдөг бол архинд хүмүүс согтдог.  Хүн чанар шингэсэн сүүг  бага ууж, хатуу сархадыг ихээр уух тусмаа бид хүн чанараа алдаж эхэлнэ.  Өөрийгөө хянаж чадахаа больж бүр ихээр сархадад донтох аваас ХҮН ЧАНАР-аа бүр мөсөн алдаж адгууслаг төрөлд шилжинэ. Ууж байгаа хундага дарс болгон аажим аажмаар бидний хүн чанарыг уусган авч байдаг.  Хүн чанараа алдаж орхих дор та хэн ч биш. Зүгээр л СҮГ болж хувирна. Ингэх нь монголчууд бидэнд хэрэгтэй гэж үү?
-Архийг согтох гэж уудаг
Ихэнхи хүмүүс архийг согтох гэж л уудаг. Тийм болохоор том хундаганд их хэмжээгээр  хийж нэгэн амьсгаагаар татна. Дотор халамцаж согтох тусмаа бүр ихээр согтохыг хүснэ. Өмнөө байгаа шилтэй архийг бусдаас илүү уухыг л хүснэ. Хүн хүний гар дагуулж харна. Хэн нэгэн өөрөөс нь илүү уучих вий гэж хардана.  Бүр ихээр согтох тусмаа дахиад л уухыг хүснэ. Архи дуусвал дахиад л “сэтгэнэ” олно. Уугаад л байна, уугаад л байна. Юу ярьж, юу хийж байгаагаа ч мэдэхгүй. Зөвхөн л уугаад байхыг л хүснэ. “Согтуу хүн сохор ухаантай” болохоор “тас” явтлаа их ч тэснэ. Гэхдээ л “сархад савнаасаа бусдыг дийлдэг” болохоор нэг л мэдэх дор заавал түүнд “ялагдах” тавилантай.
-Дандаа согтуу байх нь сэтгэлд амар
Амьдрал амаргүй л дээ. Хүн заавал хөдөлмөрлөж, өөрийнхөө болон гэр бүлийнхээ өмнө тулгарсан олон асуудлыг шийдэхийн тулд ямагт “толгой ажиллаж” байх учиртай.  Бас бусадтай харилцаж, ойлголцож хамтдаа олон асуудлыг шийддэг.  Мөнгө олохын тулд  ажиллах ёстой.  Харин байнга согтуу байх тусам ингэж чадахгүй. Энэ ертөнцийг мансуурсан нүдээр харж, элдэв асуудал болгонд согтуу ухаанаар хандаад байвал түүнд хэн ч итгэж найдахгүй. Тэгээд л түүний өмнөөс бусад нь “ажиллаж” эхэлдэг.  Түүний өмнөөс бүх зүйлийг шийдээд байвал бүр ч амар. Сайндаа загнана, хараана биз. Харин тэрээр өөрийгөө зовоохгүй. Түүнгүйгээр бүх юм болж байгаа болохоор ядаж л уух архиныхаа үнийг яаж олохоо мэднэ.

-Түүнд хэн ч итгэхгүй

Хүмүүс түүнд итгэхгүй байх тусам бүр ч амар.  Нэгэнт л итгэхгүй юм чинь  муу юм бүхнийг хийх боломж нь олдож байгаа хэрэг.  Архиныхаа мөнгийг олохын тулд гэрээсээ “хулгай” хийнэ. Найз нөхөддөө худлаа хэлнэ.  Элдэв шалтгаан, зовлон тоочиж хэн нэгнийг “аргална”. Ингэлээ гээд хэн ч түүнийг шийтгэхгүй, харин “согтуу толгой” хэмээн үзэн ядах болно. Энэ нь бүр ч амар. Архи уухад сайхан шалтаг. Архи уугаад согтохдоо “хэн ч надад итгэдэггүй,  хэн ч намайг тоодоггүй, намайг хүн  ч гэж үздэггүй” хэмээн “гомдоллох авч сэтгэлдээ жаахан баяртай. Учир нь хэн ч түүнийг хориглохгүй, хэн ч түүнийг тоохгүй байх тусам уух “эрх чөлөө” улам ихээр олдож байгаа хэрэг.  “Нэгэнт би дүүрчихсэн хүн, яадаг юм бэ?” гэж нэгэн согтуудаа гайхуулавч “үхэж болохгүй” гэдгээ муухан мэднэ.
-Өөрийгөө өрөвдөхүй
Архинд бүр ихээр донтож, гэр орноосоо дайжиж, хүмүүсийн итгэл найдвар, хүсэл зоригийг  унтраах тусмаа улам ихээр өөрийгөө өрөвдөн, бусдаар тэгж өрөвдүүлэхийг хүснэ. Зөвхөн  өөрийгөө  өрөвдөх тэрээр бусдыг хэзээ ч өрөвдөхгүй. Өөрийнх төлөө сэтгэл нь шаналж, өдөр шөнөгүй сэм харуулдан хүлээх эхнэрээ  өрөвдөхгүй. Нулимсыг нь огт тоохгүй.  Архичин аавтайдаа найзуудаасаа ичиж, ичсэн сэтгэлдээ ганцаардаж байгаа хүүхдүүдээ өрөвдөхгүй.  “За тэгж байгаад надгүй болоод л явна биз. Харин төрүүлсэн эцэг нь би мөн л юм даг. Ухаантай бол хожим харж хандвал хандана  биз, үгүй бол тэр л биз” хэмээн согтсон сэтгэлдээ өөртэйгээ хуучилна. Өөрийгөө тасдан байж төрүүлчихээд өдий болтол өөрийнх нь төлөө шаналж “шар махтайгаа хатаж яваа” ээжийгээ өрөвдөхгүй. “Дэргэд нь байж их зовоосноос харагдахгүй байж бага зовоосон нь дээр” гэж хэрдээ халамцуу ухаандаа  “онолдоно”. “Биеийг нь төрүүлснээс ухааныг төрүүлж чадаагүй” дээ харамссан эхийн сэтгэлийг тэрээр энэ насандаа  ч ойлгохгүй.
-Тэрээр ямагт худлаа ярина
Сайхан сэтгэлээр өөрт нь хандан учирлах хүн болгонд худлаа ярина, худлаа амлана. “За сүртэй юм бэ? Би ч тэгтлээ архинд орж алингаа алдчихсан хүн биш ээ” гэж өөрийгөө өмөөрнө. “Би чинь бас ч хүн шүү дээ, өөрийгөө мэдэлгүй яах вэ? Тааруулж уугаад л явж байна” хэмээн  учирлана.  “Больё гэвэл болино шүү дээ. Гэхдээ одоо амьдрал жаахан хэцүү байгаа болохоор сэтгэлээ тайтгаруулах гэж  ууж байна. Асуудлаа шийдээд л болино доо” гэж учирлана. Гэхдээ л хэзээ ч хэлсэндээ хүрэхгүй.  Уух хүсэл, учирлах шалтагтай холилдоно. Хэмжээ хязгаараа давахаар цагаандаа гарч хэнэг ч үгүй худлаа хэлдэг болно. Байнга учирлах нэгнээс төвөгшөөнө.  Залхаж дургүйцнэ. Эцсийн эцэст ганцаараа л үлддэг.
…Бидний эргэн тойрон дахь дүр зургууд иймэрхүү. Хичнээн олон авьяас онгод, хичнээн сайхан идэр жавхаалаг  бие, гоо сайхан, хичнээн сайхан омогшил, эрч хүч энэ архин дунд уусав даа. Тэр нэгэн цагт жинхэнэ ХҮН байсан тэрээр сархадад толгойгоо мэдүүлсээр АМЬТАН болж дуусав. Бид харж халагласаар юу ч хийж үл чадна. Алдар нэр, авьяас онгодод бахархсан сэтгэлдээ архи барьж дайлж гүйсээр бид ч тэдний энэ эмгэнэлд нэмэр болсон. Гэхдээ л эцсийн эцэст тэдний сэтгэлийн тэнхээгүй арчаагүй дорой зан л тэднийг ийнхүү дуусгаж байна.
УЧИРЛАЛ
Монголчууд бид бие биенээ багагүй муулдаг, өөрсдийгөө өмөөрдөг. Ингэж бичихээр намайг ч бас хараадаг.  Аугаа түүхтэй ард түмний үр сад бид, өнөөдрийн аугаа боломжин дунд ч энэ сэтгэхүйтэйгээ зууралдсаар. Биднийг мансуурч байх хооронд баялгийг минь харьд хямдаар арилжиж байна. Биднийг уух дуртай болохоор  сонгуульд нэр дэвшигчид архи тарааж байна. Биднийг согтох дуртай болохоор  хатуу градустай архиудыг олноор нь үйлдвэрлэн экспортолж байна. Биднийг согтуудаа солиорч “Чингисийн үр сад” гэж цээжээ дэлдэн агсамнадаг болохоор их хаадын дүрийг архины шилэн дээр нь “залж” тохуурхаж  байна.
Архи архидалтаас залхсан олон хүмүүс ТӨР-ийг хараадаг. Архидалтаа багасгах асуудлыг төрийн хууль хэзээ ч  бүрэн хэмжээгээр зохицуулж байсангүй. Харин бид өөрсдөө л зохицуулах учиртай. Бид халаглаж суухаар бага боловч өөрсдөө өөрчлөгдөх боломжууд байгаа.
1. Хүн бүр дор бүрнээ хичээж архины хэрэглээгээ тааруулж сурвал юутай сайн. Гэр бүл найз нөхдийн хүрээнд  ярилцаж ойлголцож,  бага багаар ч болов хэрэглээгээ тааруулахад бие биедээ нөлөөлж байх нь хэрэг болно.
2. Улаанбаатар хот болон төвлөрсөн суурин газруудад архи согтууруулах ундааны зүйлийг худалдах цэгийг цөөлж, өндөр хөгжилтэй орнууд шиг нэг цэгт төвлөрүүлэх нь хяналт  болон үйлчилгээний соёлд сайнаар нөлөөлөх болно. \Энэ 8 нэрийн дэлгүүр гэдгээ болимоор болжээ\
3. Монголд үйлдвэрлэж байгаа архи болон согтууруулах ундаа, спиртийн үйлдвэрлэлдээ хяналт тавьж зохист харьцаанд оруулмаар.  Яг үнэндээ Монголд энэ төрлийн үйлдвэрлэл үйлчилгээ хамгийн ашигтай бизнест тооцогдож байгаад ч анхаарлаа хандуулмаар.
4. Монголын их хаад болон бидний үндэсний бахархал болсон Соёмбо, Гэрэгэ зэргийг архи согтууруулах ундааны нэршилд ашиглахаас татгалзаж, энэ асуудлыг хуульчлан зохицуулж болно.
5. Архи согтууруулах ундааны соёлтой хэрэглээ болон хор уршиг, муу нөлөөний талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр байнга сурталчилж, энэ талаар цэгцтэй ойлголт өгөхийн тулд дунд  болон ахлах сургуулиудад зааж сургамаар. Тэр тусмаа насанд хүрээгүй хүүхэд залуусын хувьд онцгой анхаарлаа хандуулах хэрэгтэй  болж байна.
Гэхчилэн нийтээрээ шийдэж болох олон асуудал байгаа. Дэвжин хөгжих тавилантай монголчууд бидний хувьд энэ бол анхаарч  засахгүй  байхын аргагүй асуудал бол  мөн. Алийн болгон мансууран хөлчүүрч, согтууран солиорч явах билээ. Удам гарвалаа бодсон ч, уужим саруул ухаанаа бодсон ч, урагшилж хөгжих боломжоо бодсон ч, өөдлөн дэвжих заяагаа санасан ч монголчууд бид эрүүл саруул ухаантай байх учиртай.
“САРХАД САВНААСАА БУСДЫГ ДИЙЛДЭГ” гэдэг билээ. “ЭРҮҮЛ БИЕД САРУУЛ УХААН ОРШДОГ”

Darvin prize

Posted by zorig Saturday, June 5, 2010 0 comments

Германы зочид буудлын сүлжээний эзэн, үл хөдлөх хөрөнгө, урлагийн бүтээл наймаалагч Дитер Бок өөрийнхөө өргөөнд үмх маханд хахаж үхжээ. 71 настай бизнес эрхлэгч өөд болоод удаж байгаа ч гэсэн түүний үхлийн шалтгаан “оройн зоогийн үеэр хоолой боосны учир”, өөрөөр хэлбэл, хахаж үхсэн болох нь эмнэлгийн дүгнэлтээр саяхан тогтоогджээ.

АНУ-д жил бүр “Дарвиний шагналтан” гэгчийг шалгаруулан мэдээлдэг. Энэхүү албан ёсны бус шагнал нь санаанд оромгүй хамгийн муу үхлээр өөд бологсдод нэхэн олгодог шагнал ажээ. Энэ шагнал дэлхий дахинд муу үйлийг шоглогчдын дотор маш түргэн алдаршжээ. Интернэтээр санал асуулга явуулж ялагчийг тодруулдаг.

АНУ-ын Калифорни муж улсын дөчин гурван настай цахилгаанчин Алан 2004 оны Дарвины шагналтнаар тодорчээ. Тэр жил Алан арван долоон настай хүү, түүний найз охины хамт зүгээр л гадуур явж байжээ. Тэдний явсан зам төмөр зам хүрдэг байж. Алан зугаагаа гаргах гэж дэлгүүрээс авсан бараагаа хийдэг тэргэнцрийг ирж яваа галт тэргэнд зүүе гэж боджээ. Тэр зургаан метр урт олсны нэг үзүүрийг тэрэгнээс, нөгөө үзүүрийг дүүрэн устай лонхонд уясан байна.

Нүргэлсэн ачааны галт тэрэг хажуугаар өнгөрөхөд Алан лонхийг галт тэрэг рүү шиджээ. Эхний оролдлогоор лонх хагарсан учир тэргэнцрийг галт тэргэнд зүүж чадсангүй гэнэ. Тэр дахиад нэг лонх уяжээ. 86 вагон чирсэн галт тэрэг цагт 24 км-ын хурдтай явж байсан учир цаг хугацаа бүрэн хүрэлцэхүйц байв. Хоёр дахь оролдлогын дараа төлөвлөгөө биелсэн боловч зүүгдэн хөдөлсөн тэргэнцэр Аланыг өөртэй нь хамт авч явж, түүнийг бүтэн хагас км чирсэн байна. Машинчийг галт тэргээ зогсоохоос бүр өмнө тэр өөд болчихсон байжээ.

2005 оны Дарвины шагналыг Хорватын 55 настай Маркод нэхэн олгосон байна. Тэр муу ёрын өдөр Марко ажлынхаа хоёр давхар байранд цэвэрлэгээ хийж байжээ. Тэр яндангаа цэвэрлэхээр шийдсэн байна. Гэвч ердийн сойзоор цэвэрлэе гэхэд дэндүү өндөр байсан учир цэвэрлэгээний “тусгай төхөөрөмж” хийх нь эн тэргүүний зорилт болжээ. Үүний тулд сойзыг гинжинд бөхөлж, түүнийгээ хүндрүүлэхийн тулд гинжинд нь ямар нэг металл гагнах хэрэгтэй гэж үзсэн байна. Марко тийм зүйл олсон боловч тэр нь тэсрэх бодисоор цэнэглэсэн гранат байсныг анзаарсангүй. Тэр гагнуурын аппаратаа залгаж, гинж, гранат хоёрыг холбон гагнаж гарчээ. Металл халж, гранат дэлбэрэв. Марко амь үрэгджээ.

2006 оны Дарвины шагналыг Сингапурын оюутанд олгожээ. Тэр нэг өдөр рок сонирхогч 16 настай хөвгүүн өөрийн шүтэн бишрэгчдийг дуурайн, гитардаж байгаа дүр гэнэ. Тэр энэ үйл явдалдаа хэт шимтэн оюутны байрны гуравдугаар давхрын цонхоор үсэрчээ. Журам ёсоор оюутны дотуур байрны цонх хаалттай байх ёстой байсан ч оюутнууд тамхи татах гэж цонхоо нээсэн байжээ.

АНУ-ын Техас муж улсын жижигхэн дэлгүүрийн эзэн архинд орсон Майкл Уорнер 2007 оны Дарвины шагналтан болжээ. Гэвч тэр архийг амаараа биш бөгсөөрөө уудаг байж. Майкл хоолойны өвчтэй учир согтууруулах ундаа залгиж чаддаггүй байсан байна. Нэг удаа тэр үдэшлэгт оролцож байгаад 1,5 литрийн лонхтой архийг эхнэрээрээ хошного руугаа шахуулжээ. Майкл босох гэсэн боловч нэгэнт хожимдсон байв. Тэр ухаан алдталаа согтож өглөө нь үхсэн байжээ. Түүний цусанд О,47 хувийн согтууруулах бодис байсныг хордлого судлаачид тогтоожээ. Энэ нь зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс зургаа дахин илүү аж.

Гелийн хийгээр дүүргэсэн бөмбөлгөөр агаарт хөөрсөн 51 настай Бразилийн санваартан Адерли ди Карли 2008 оны шагналыг хүртсэн байна. Ламтан агаарт хориос доошгүй цаг байж дээд амжилт тогтоохын тулд түшлэгтэй сандалдаа мянган бөмбөлөг бэхэлжээ. Харамсалтай нь лам гуай салхинд хөөгдөн далай руу одов. Түүний сүүлчийн хүсэлт нь биедээ авч явсан хүлээн авагчийг хэрхэн ажиллуулахыг зааж өгөөч гэсэн хүсэлт байсан гэнэ. Карлийн цогцосыг хоёр сарын дараа анх гараанаас гарсан газраас нь олон зуун км-ын зайтай орших эргээс санамсаргүйгээр олжээ.

Бельгийн хоёр дээрэмчин 2009 оны Дарвины шагналтан болжээ. Тэд Динан хотын банкнаас бэлэн мөнгө хулгайлахыг оролдсон байна. Гэвч тэсэрч дэлбэрэх хэрэгслээ хэтрүүлж, хүчтэй дэлбэрэлтийн улмаас нурангид дарагдаж үхжээ.

1950-54 оны хооронд Төв аймгийн нутаг дахь Хан Хэнтийн нурууны салбар уулсаар бүгж байгаад алуулсан 505-ын орос оргодол эрийн талаар олон домог байдаг билээ. Түүнийг Төв аймгийн Угтаалцайдам Жаргалантын заагт амьдардаг Борхужир багийнхан бол бараг домог болгож тууль болтол нь хачирласан яриагаараа өнөөдөр ч хүртэл гайхан шагширч ярьсаар байдаг юм.

           Учир нь оргодол орос офицер Борхужир багийн нутагт орших Хүүлээ хаан хэмээх эрт дээр үеэс шилийн хулгайч нар шивээлэн бүгж байсан ууланд сүүлчийнхээ өдрийг хүртэл орогнож байсан юмсанжээ. Нэг захаас нь өглөө хашгирсан дуу нөгөө захад нь оройдоо л цуурайтаж хүрдэг хэмээн нутгийн хүмүүс магтаж биширдэг Хүүлээ хаан хэмээх уул нь гурван ч сумын нутаг дамнан оршдог хөглөгөр хангай бөгөөд тархсан дэвсгэрийн хэмжээгээрээ Богд уулнаас ч том гэхээр тэнд нэг л бүгсэн хүнийг олж авахад бэрхтэй хайрхан гэдэг нь анзаарагдаж буй биз ээ.
            Нэг сонирхолтой нь Хүүлээ хаан уулыг эрт цагаас хойш шилийн хулгайч хийгээд цуутай оргодолуудын даллагатай уул гэдэг бөгөөд 2000 онд Авдрантын гяндангаас хянагч нараа алаад оргосон Дорнодын “онгорхой” Чука тэргүүтэй ялтанууд хүртэл Хүүлээ хааны хөвч рүү зугтаж гараад тусгайгийнханы отолтонд орж буудуулан амь насаа алдаж байсан билээ. Тэгвэл Авдрантын оргодолуудаас тавин жилийн өмнө 1950 оны орчим Хүүлээ хаан ууланд орос оргодолын буу дуу тачигнаж байсан бол 1900 оны орчим Шөргөөн Дамдин хэмээх шилийн хулгайч гурван хятад худалдаачныг цааш нь харуулж араас нь нэхсэн арван тавны цагдаа нараас хоёрыг нь хүндээр шархдуулан Хүүлээ хаан уул руу гарч байсан юмсанж.
               Түүнийг мөн л Манж амбаны зүгээс тохоон томилсон тусгай морьт отряд бүтэн жил эрж хайн самнаж байж анчин Жадамбаа хэмээх мэргэн бууддаг нөхөр отож байгаад буудаж алсанаар хэрэг шувтарч байжээ. Эндээс үзэхэд Хүүлээ хаан ууланд тавь тавин жилийн зайтай заавал ямар нэгэн зэвсэгт мөргөлдөөн гарч хүний цус урсдаг гэсэн мухар сүсэг хүртэл бий болоод байгаа юмсанж. Ингээд 1950 оны орчим Хүүлээ хааны хүрэн сахалт нэртэй болтолоо алдаршсан ЗХУ-ын баатар Халимагийн мэргэн буудагч ахлах дэслэгч Сусаевийн тухай яриандаа эргэж оръё.
                Түүний тухай хэтийдсэн заримдаа үнэн байдлаас гажсан янз бүрийн домог яриа байдаг ч тэр бүхнээс зайлсхийж аль болох үнэн бодит баримтыг нь өгүүлэхийг зорьсон билээ. Халимагийн офицер Сусаев нь 1942 оны хавар Смоленскийн дэргэдэх тулалдаанд гарамгай гавъяа байгуулсан учир ЗХУ-ын баатар цолоор шагнагдсан гвардийн 12-р хорооны урдаа барьдаг мэргэн буудагч байжээ. Харин Москвагийн дэргэдээс Сталинград руу яаралтай татагдсан мэргэн буудагч Сусаев 1943 оны нэгдүгээр сард Германы тусгай албаныханы хараанд өртөн бүслэгдэж амьдаараа олзлогджээ. Түүнийг Сталинградын алдартай мэргэн буудагч Зайцевтэй андуурч барьсан гэдэг таамаглал ч бий.
               Тухайн үед Иосиф Сталины 270-р харгис тогтоол гарч байлдааны галын шугамнаас ухарсан хийгээд олзлогдсон бол урвасанд тооцно хэмээн уг тушаалд заасан байлаа. Мэргэн буудагч Сусаев Германы цэргийн олзонд 1945 оны нэгдүгээр сар хүртэл хоригдож байгаад Биркнаугийн хорих лагерийг чөлөөлөхөд суллагджээ. Суллагдсан даруйдаа тэрбээр мотобуудлагын 248-р дивизд мэргэн буудагчаар алба хааж Прагийг чөлөөлөх дайнд оролцсон байна. Гэвч түүнийг дайн дуусаад эх нутагтаа ирсэний дараа Сталины байгуулсан цэргийн онцгой комиссынхон олзлогдож урвасан хэмээн 270-р тогтоолын дагуу баривчилж урвагч Власовын армийн бие бүрэлдэхүүнд оруулан Сибирьт 25 жилийн хүнд хүчир яланд зүтгэх шийтгэл оногдуулан цөлж орхисон юмсанжээ. 1948 оны сүүлээр Цэнхэрмандалын нууц уурхайгаас уран олборлуулж зөөлгөхөөр 12000 олзны орос ялтан орж ирсэний тоонд Сусаев  багтсан байж.
               Уг газрыг оросууд “Модотын там” гэдэг байсан нь хожим баруунд яг энэ нэрээрээ зохиол болон хэвлэгдсэн түүхтэй. Уг уурхайд 12000 орос хоригдол, 45 газар ухагч бульдозер, 25 шороо ачигч эксковатор, 15 км усан хоолой, 58 ус татагч насос, 5 том 20 жижиг дизель цахилгаан үүсгүүр болон хамгаалалтын 8000 цэрэгтэй том бааз байрлаж, 1948 оны хавраас эхлэн 1953 оны зун гэхэд нэг ээлжиндээ 1000 гаруй автомашинаар өдөр шөнөгүй зөөсөөр бүх баялагийг нь цөлмөж дуусгасан гэдэг. Алт юм уу хүдэр гэсэн таамаг байсан ч хожим нь 1990 оны эхээр Цэнхэр мандалын уурхайгаас уран олборлон зөөж байсан нь тодорхой болсон билээ. Харин 1950 оны намар уг уурхайгаас долоон хүн оргосоны нэг нь Халимагийн мэргэн буу, ЗХУ-ын баатар ахлах дэслэгч Сусаев байжээ.
             Оросын цэрэг цагдаагийн их хүч оргодолуудын араас сар гаруй хөөцөлдсөний эцэст зургааг нь алж устган  нутгийнханы хэлдэгээр “хүрэн сахалт”-ыг Хүүлээ хаан уул руу алдаж орхижээ. Угаасаа Хүүлээ хаан ууланд эрт дээр үеийн шилийн эрсийн орогнож байсан хэд хэдэн агуй нуувч бэлээхэн байсан нь мань эрд нуугдах боломж олгосон байна. 1951 оны хавар Хүүлээ хаан ууланд Сусаев бүгж байгаа нь нутгийн олонд илэрхий болсон учир 500 орчим орос цэрэг ирж Борхужирын улаан буланд байрлан үе үе чанга яригчаар уул руу хандан “Чамайг өөрөө ирж бууж өгвөл амийг чинь өршөөнө” хэмээн хэдэн өдөр зарлаж байгаад  араас нь  хөдөлсөн боловч долоо хоногийн дараа 10-аад хүнээ Сусаевийн суманд алдаад  хоол хүнс  нь дууссан учир юу ч үгүй бууж ирсэн байна.
                     Үүний дараа 1952 оны зун ЗХУ-аас татаж авчирсан 30 орчим чекист эр “местный” оросуудаар газарчлуулан Хүүлээ хаан руу орж уулан дээгүүр нь байлдааны онгоц хүртэл эргэлдээд бөөн сүр дуулиантай нэгжлэг явсан гэдэг. Гэвч 14 хоног хөөцөлдсөний эцэст чекист оросууд тал хувь болох 15 хүнээ “Хүрэн сахалт”-ын мэргэн суманд алдаад мөн л ганзага хоосон буцжээ. Түүнээс хойш хэд хэдэн удаа монголчуудыг хүртэл оролцуулан отолт занга хийж үзсэн боловч Сусаев өөрөө цэв цэвэрхэн харин ч мэдэгдэхүйц хүн хүчний хохирол учруулаад зайлан гарч чаджээ. Гэхдээ тэрбээр монголчуудыг амин газраар нь бус шархдуулж бууддаг байсан бол харин өөрийгөө мөрдсөн оросуудыг цохонд нь юм уу зүрхээр нь нэвт буудаж алдаг байсан гэдэг. Үүний дараа 1953 оны мөн л Оросын 300   орчим зэвсэгтэй цэргүүд ирж Хүүлээ хаан уулыг нэгжин хүрэн сахалтын араас мөшгөсөн боловч хорь орчим хүнээ хядуулаад ямар ч урамгүй буцсан байна.
            Энэ явдлын дараа жил хэртэй Сусаевыг мөрдөн хөөх үйл ажиллагааг зогсоожээ. Ингээд 1954 оны зун Москвагаас Катерина хэмээх чекист хүүхнийг авчирч нутгийн ногоочин орос Климовынд суулгахын зэрэгцээ уул усанд дасгаж хэд хоног бэлтгэл хийлгээд хэдэн өдөр цор ганцааранг нь ойд жимс түүлгэхээр морин тэрэгтэй явуулжээ. Катерина хэмээх тэрхүү царайлаг чекист хүүхэн яг л алтан гургалдай шиг уянгалаг хоолойгоор дуулдаг нэгэн байсан гэдэг. Тийнхүү жимс түүж яваад санамсаргүй байдлаар хүрэн сахалттай тааралдаж цаадах нь ганцаардсан эр хүн юм болохоор хүүхэнд шууд л сэтгэл татагджээ.
Ийнхүү хэд хэдэн удаа сэжиггүй болзож дотноссоны дараа нэг удаагийн уулзаж болзох газарт нь шилдэг 12 мэргэн буудагч аваачин отоонд суулгажээ. Сусаевыг амьдаар нь барих маш осолтой байсан учир газар дээр нь буудан алах тушаал өгсөн гэдэг юм. Ингээд мань эрийг Катятай болзсон газраа уулзахаар ирэхэд нь мэргэн буудагчид газар дуур нь шууд нам буудан унагасан бөгөөд хожим нь мөн эсэхийг нь үзэж гэрчлэхээр очсон монголчууд биед нь зургаа, толгойд нь гурван сумны нүх онгойж байсан хэмээн ярьдаг ажээ. Оросын шалгарсан 48 шилдэг чекистийг Монголын нутагт буудан устгасан Халимагийн баатарлаг оргодолын үнэн бодит түүх ийнхүү эмгэнэлтэйгээр өндөр-лөсөн бөгөөд харин түүний тухай үлгэр туульс шиг өчнөөн яриаг өнөөдөр ч нутгийн ардууд үргэлжлүүлэн зохиосоор байгаа билээ.
source: Элдэв явдал

Аминаасаа уйдсан нөхөр