'

1950-54 оны хооронд Төв аймгийн нутаг дахь Хан Хэнтийн нурууны салбар уулсаар бүгж байгаад алуулсан 505-ын орос оргодол эрийн талаар олон домог байдаг билээ. Түүнийг Төв аймгийн Угтаалцайдам Жаргалантын заагт амьдардаг Борхужир багийнхан бол бараг домог болгож тууль болтол нь хачирласан яриагаараа өнөөдөр ч хүртэл гайхан шагширч ярьсаар байдаг юм.

           Учир нь оргодол орос офицер Борхужир багийн нутагт орших Хүүлээ хаан хэмээх эрт дээр үеэс шилийн хулгайч нар шивээлэн бүгж байсан ууланд сүүлчийнхээ өдрийг хүртэл орогнож байсан юмсанжээ. Нэг захаас нь өглөө хашгирсан дуу нөгөө захад нь оройдоо л цуурайтаж хүрдэг хэмээн нутгийн хүмүүс магтаж биширдэг Хүүлээ хаан хэмээх уул нь гурван ч сумын нутаг дамнан оршдог хөглөгөр хангай бөгөөд тархсан дэвсгэрийн хэмжээгээрээ Богд уулнаас ч том гэхээр тэнд нэг л бүгсэн хүнийг олж авахад бэрхтэй хайрхан гэдэг нь анзаарагдаж буй биз ээ.
            Нэг сонирхолтой нь Хүүлээ хаан уулыг эрт цагаас хойш шилийн хулгайч хийгээд цуутай оргодолуудын даллагатай уул гэдэг бөгөөд 2000 онд Авдрантын гяндангаас хянагч нараа алаад оргосон Дорнодын “онгорхой” Чука тэргүүтэй ялтанууд хүртэл Хүүлээ хааны хөвч рүү зугтаж гараад тусгайгийнханы отолтонд орж буудуулан амь насаа алдаж байсан билээ. Тэгвэл Авдрантын оргодолуудаас тавин жилийн өмнө 1950 оны орчим Хүүлээ хаан ууланд орос оргодолын буу дуу тачигнаж байсан бол 1900 оны орчим Шөргөөн Дамдин хэмээх шилийн хулгайч гурван хятад худалдаачныг цааш нь харуулж араас нь нэхсэн арван тавны цагдаа нараас хоёрыг нь хүндээр шархдуулан Хүүлээ хаан уул руу гарч байсан юмсанж.
               Түүнийг мөн л Манж амбаны зүгээс тохоон томилсон тусгай морьт отряд бүтэн жил эрж хайн самнаж байж анчин Жадамбаа хэмээх мэргэн бууддаг нөхөр отож байгаад буудаж алсанаар хэрэг шувтарч байжээ. Эндээс үзэхэд Хүүлээ хаан ууланд тавь тавин жилийн зайтай заавал ямар нэгэн зэвсэгт мөргөлдөөн гарч хүний цус урсдаг гэсэн мухар сүсэг хүртэл бий болоод байгаа юмсанж. Ингээд 1950 оны орчим Хүүлээ хааны хүрэн сахалт нэртэй болтолоо алдаршсан ЗХУ-ын баатар Халимагийн мэргэн буудагч ахлах дэслэгч Сусаевийн тухай яриандаа эргэж оръё.
                Түүний тухай хэтийдсэн заримдаа үнэн байдлаас гажсан янз бүрийн домог яриа байдаг ч тэр бүхнээс зайлсхийж аль болох үнэн бодит баримтыг нь өгүүлэхийг зорьсон билээ. Халимагийн офицер Сусаев нь 1942 оны хавар Смоленскийн дэргэдэх тулалдаанд гарамгай гавъяа байгуулсан учир ЗХУ-ын баатар цолоор шагнагдсан гвардийн 12-р хорооны урдаа барьдаг мэргэн буудагч байжээ. Харин Москвагийн дэргэдээс Сталинград руу яаралтай татагдсан мэргэн буудагч Сусаев 1943 оны нэгдүгээр сард Германы тусгай албаныханы хараанд өртөн бүслэгдэж амьдаараа олзлогджээ. Түүнийг Сталинградын алдартай мэргэн буудагч Зайцевтэй андуурч барьсан гэдэг таамаглал ч бий.
               Тухайн үед Иосиф Сталины 270-р харгис тогтоол гарч байлдааны галын шугамнаас ухарсан хийгээд олзлогдсон бол урвасанд тооцно хэмээн уг тушаалд заасан байлаа. Мэргэн буудагч Сусаев Германы цэргийн олзонд 1945 оны нэгдүгээр сар хүртэл хоригдож байгаад Биркнаугийн хорих лагерийг чөлөөлөхөд суллагджээ. Суллагдсан даруйдаа тэрбээр мотобуудлагын 248-р дивизд мэргэн буудагчаар алба хааж Прагийг чөлөөлөх дайнд оролцсон байна. Гэвч түүнийг дайн дуусаад эх нутагтаа ирсэний дараа Сталины байгуулсан цэргийн онцгой комиссынхон олзлогдож урвасан хэмээн 270-р тогтоолын дагуу баривчилж урвагч Власовын армийн бие бүрэлдэхүүнд оруулан Сибирьт 25 жилийн хүнд хүчир яланд зүтгэх шийтгэл оногдуулан цөлж орхисон юмсанжээ. 1948 оны сүүлээр Цэнхэрмандалын нууц уурхайгаас уран олборлуулж зөөлгөхөөр 12000 олзны орос ялтан орж ирсэний тоонд Сусаев  багтсан байж.
               Уг газрыг оросууд “Модотын там” гэдэг байсан нь хожим баруунд яг энэ нэрээрээ зохиол болон хэвлэгдсэн түүхтэй. Уг уурхайд 12000 орос хоригдол, 45 газар ухагч бульдозер, 25 шороо ачигч эксковатор, 15 км усан хоолой, 58 ус татагч насос, 5 том 20 жижиг дизель цахилгаан үүсгүүр болон хамгаалалтын 8000 цэрэгтэй том бааз байрлаж, 1948 оны хавраас эхлэн 1953 оны зун гэхэд нэг ээлжиндээ 1000 гаруй автомашинаар өдөр шөнөгүй зөөсөөр бүх баялагийг нь цөлмөж дуусгасан гэдэг. Алт юм уу хүдэр гэсэн таамаг байсан ч хожим нь 1990 оны эхээр Цэнхэр мандалын уурхайгаас уран олборлон зөөж байсан нь тодорхой болсон билээ. Харин 1950 оны намар уг уурхайгаас долоон хүн оргосоны нэг нь Халимагийн мэргэн буу, ЗХУ-ын баатар ахлах дэслэгч Сусаев байжээ.
             Оросын цэрэг цагдаагийн их хүч оргодолуудын араас сар гаруй хөөцөлдсөний эцэст зургааг нь алж устган  нутгийнханы хэлдэгээр “хүрэн сахалт”-ыг Хүүлээ хаан уул руу алдаж орхижээ. Угаасаа Хүүлээ хаан ууланд эрт дээр үеийн шилийн эрсийн орогнож байсан хэд хэдэн агуй нуувч бэлээхэн байсан нь мань эрд нуугдах боломж олгосон байна. 1951 оны хавар Хүүлээ хаан ууланд Сусаев бүгж байгаа нь нутгийн олонд илэрхий болсон учир 500 орчим орос цэрэг ирж Борхужирын улаан буланд байрлан үе үе чанга яригчаар уул руу хандан “Чамайг өөрөө ирж бууж өгвөл амийг чинь өршөөнө” хэмээн хэдэн өдөр зарлаж байгаад  араас нь  хөдөлсөн боловч долоо хоногийн дараа 10-аад хүнээ Сусаевийн суманд алдаад  хоол хүнс  нь дууссан учир юу ч үгүй бууж ирсэн байна.
                     Үүний дараа 1952 оны зун ЗХУ-аас татаж авчирсан 30 орчим чекист эр “местный” оросуудаар газарчлуулан Хүүлээ хаан руу орж уулан дээгүүр нь байлдааны онгоц хүртэл эргэлдээд бөөн сүр дуулиантай нэгжлэг явсан гэдэг. Гэвч 14 хоног хөөцөлдсөний эцэст чекист оросууд тал хувь болох 15 хүнээ “Хүрэн сахалт”-ын мэргэн суманд алдаад мөн л ганзага хоосон буцжээ. Түүнээс хойш хэд хэдэн удаа монголчуудыг хүртэл оролцуулан отолт занга хийж үзсэн боловч Сусаев өөрөө цэв цэвэрхэн харин ч мэдэгдэхүйц хүн хүчний хохирол учруулаад зайлан гарч чаджээ. Гэхдээ тэрбээр монголчуудыг амин газраар нь бус шархдуулж бууддаг байсан бол харин өөрийгөө мөрдсөн оросуудыг цохонд нь юм уу зүрхээр нь нэвт буудаж алдаг байсан гэдэг. Үүний дараа 1953 оны мөн л Оросын 300   орчим зэвсэгтэй цэргүүд ирж Хүүлээ хаан уулыг нэгжин хүрэн сахалтын араас мөшгөсөн боловч хорь орчим хүнээ хядуулаад ямар ч урамгүй буцсан байна.
            Энэ явдлын дараа жил хэртэй Сусаевыг мөрдөн хөөх үйл ажиллагааг зогсоожээ. Ингээд 1954 оны зун Москвагаас Катерина хэмээх чекист хүүхнийг авчирч нутгийн ногоочин орос Климовынд суулгахын зэрэгцээ уул усанд дасгаж хэд хоног бэлтгэл хийлгээд хэдэн өдөр цор ганцааранг нь ойд жимс түүлгэхээр морин тэрэгтэй явуулжээ. Катерина хэмээх тэрхүү царайлаг чекист хүүхэн яг л алтан гургалдай шиг уянгалаг хоолойгоор дуулдаг нэгэн байсан гэдэг. Тийнхүү жимс түүж яваад санамсаргүй байдлаар хүрэн сахалттай тааралдаж цаадах нь ганцаардсан эр хүн юм болохоор хүүхэнд шууд л сэтгэл татагджээ.
Ийнхүү хэд хэдэн удаа сэжиггүй болзож дотноссоны дараа нэг удаагийн уулзаж болзох газарт нь шилдэг 12 мэргэн буудагч аваачин отоонд суулгажээ. Сусаевыг амьдаар нь барих маш осолтой байсан учир газар дээр нь буудан алах тушаал өгсөн гэдэг юм. Ингээд мань эрийг Катятай болзсон газраа уулзахаар ирэхэд нь мэргэн буудагчид газар дуур нь шууд нам буудан унагасан бөгөөд хожим нь мөн эсэхийг нь үзэж гэрчлэхээр очсон монголчууд биед нь зургаа, толгойд нь гурван сумны нүх онгойж байсан хэмээн ярьдаг ажээ. Оросын шалгарсан 48 шилдэг чекистийг Монголын нутагт буудан устгасан Халимагийн баатарлаг оргодолын үнэн бодит түүх ийнхүү эмгэнэлтэйгээр өндөр-лөсөн бөгөөд харин түүний тухай үлгэр туульс шиг өчнөөн яриаг өнөөдөр ч нутгийн ардууд үргэлжлүүлэн зохиосоор байгаа билээ.
source: Элдэв явдал

Аминаасаа уйдсан нөхөр





Хачирхалтай давхцал 2

Posted by zorig Monday, October 19, 2009 0 comments

Америкийн алдарт зохиолч Энни Пэриш 1920 онд Парисын нэгэн номын дэлгүүрт ном сонирхож байгаад багадаа унших дуртай байсан  Жек Фростын түүх хэмээх номыг олж харжээ.Тэгээд хуучин номыг худалдан аваад гэртээ авчран миний хамгийн дуртай ном байлаа хэмээн нөхөртөө сонирхуулжээ. Нөхөр нь номны эхний хуудсыг нээн хартал дараахь бичээс  дурайж байв.“Anne Parrish, 209 N. Weber Street, Colorado Springs”. Энэ мэдээж хамгийн анх Эннид байсан ном болж таарлаа.
-------------------------------------------------------------------------------------------------------------
2002 онд умард Финляндын нэгэн зам дээр 70 настай хоёр ихэр хоорондоо нэг цагийн зайтайгаар өөр өөр газар  болсон автын ослын улмаас болж амиа алджээ.Эхлээд амиа алдсан ихрийн өрөөсөн Хельсинк хотоос 600 км зайтай Рахе гэдэг газар дугуйтай явж байгаад ачааны тэргэнд мөргүүлсэн байна.Энэхүү газар нь нөгөө ихэр  амиа алдсан газраас ердөө 1.5 км зайтай байсан аж. Цагдаагийн офицер Мария Лина хэлэхдээ хэдийгээр энэ маш ачаалалтай зам ч гэсэн өдөр бүр осол гарах нь ховор байдаг.Бүр хоёрын хоёр осол гарахаар нь эхлээд гайхсан. Дараа нь хохирогчид нь ах дүү хоёр гэдгийг мэдээд үстэй толгой өрвийж, үнэхээр хэрдхийсэн. Энэ үйл явдал  дээрээс хэн нэгэн  зааварласны дагуу болсон мэт санагдаж байсан гэжээ. 
-------------------------------------------------------------------------------------------------------------
IX зуунд эмгэнэлт зохиолын суут төлөөлөгч Эдгар Алан По нь Артур Гордон Пимийн адал явдал нэртэй нэгэн ном бичиж хэвлүүлжээ. Энэхүү номын гол өрнөл бол задгай далайд онгоц нь живж завин дээр амь гарсан дөрвөн далайчны тухай өгүүлэх бөгөөд тэд олон хоногийн туршид өлсөж цангахын эрхэнд хамгийн залуу Ричард Паркер хэмээх хүүг алж иддэг тухай өгүүлдэг.Хэдэн жилийн дараа 1884 онд Мигнонет хэмээх хөлөг онгоц живж дөрөвхөн хүн амьд гарсан байдаг. Эд нар мөн л задгай далайд олон өдөр шөнийг өнгөрөөн өлсөхийн эрхэнд кабины туслах хүүг алж идэцгээсэн байна.Энэ хүүгийн нэрийг Ричард Паркер гэдэг байжээ.

--------------------------------------------------------------------------------------------------------------
Энэхүү түүх нь Америкийг үндэслэн байгуулагч Томас Жеффэрсон болон Жон Адамс нартай холбоотой.Жеффэрсон тусгаар тогтнолын тунхаг бичгийн хуулбарыг Адамс-д үзүүлэн тэр хоёр Бенжамин Франклинтай хамтран засварлаж янзалжээ.Энэ баримт 1776 оны 6 сарын 4 ний өдөр конгрессоор батлагджээ.Хамгийн хачирхалтай нь Томас болон Адамс нар тунхаг бичиг батлагдсанаас яг тавин жилийн дараа буюу 1826 оны 6 сарын 4 нд нэг өдөр насан эцэслэсэн байна.
--------------------------------------------------------------------------------------------------------------
1953 онд телевизийн сэтгүүлч Ирв Капчинет хоёрдугаар Элизабет хатан хааныг өргөмжлөх ёслолын ажиллагааг сурвалжлахаар Лондонд хүрэлцэн ирээд байлаа.Тэр Савой зочид буудалд буусан  бөгөөд  өрөөний шүүгээнүүдийн нэгнээс Гарри Ханнин гэсэн хүний нэртэй эд зүйлс олжээ.Аз болоход Ирв нь Харлем Глобетротерс сагсан бөмбөгийн багийн од тоглогч Гарри Ханниний сайн найз байж таарав.Хамгийн сонирхолтой нь юм ингээд дууссангүй. Хоёр хоногийн дараа тэрээр найз руугаа утасдаж ямар азтайг нь хэлэхээр баяртай байв.Тэгтэл Ханнинаас нэгэн захиа ирсэн байлаа. Үүнийг нээн хартал Ханнин Парисын Мерис зочид буудалд буудаллаж байхдаа Капчинет гэсэн пайзтай чиний зангиаг шургуулганаас оллоо гэсэн байжээ.
--------------------------------------------------------------------------------------------------------------
1979 онд Дас Бестеран гэдэг Германы нэгэн сэтгүүл өөрт тохиолдсон сонирхолтой түүх болон болсон явдлуудаа бичиж илгээгээрэй хэмээн  уншигчдын дунд урамшуулалт уралдаан зарлажээ. Мюнхэнээс захиа илгээсэн Валтер Келнер гэгч эр тэмцээнд түрүүлжээ. Түүнд тохиолдсон адал явдал бол Сардин арлаас Сицил орохоор Цесна 41 онгоцтой нисэж явахад хөдөлгүүр нь эвдэрч усан дээр осолдох шахан газардсан тэгээд  дараа нь хэрхэн аврагдсан тухайгаа өгүүлсэн байв.Төд удалгүй сэтгүүлийн редакцид Валтер Келнер гэгч Австри хүнээс захиа ирлээ.Тэрээр захиандаа өөрт нь тохиолдсон явдлыг хуулбарлан тэмцээнд түрүүлсэн байна гэж гомдоллосон байжээ.Сэтгүүлийн зүгээс дээрхийг сайтар шалгасан бөгөөд хоёр хүний ярьсан түүх хоёулаа үнэн болохыг нотолжээ.
--------------------------------------------------------------------------------------------------------------
1911 оны 11 сарын 26-ны өдөр сэр Эдмунд Бэрри Годфриг хөнөөсөн хэргээр гурван хүнийг Гринбэри хилл гэдэг газар дүүжлэн хороожээ. Эдгээр алуурчдын нэрсийг Роберт Грин, Генри Бери болон Лауренс Хилл гэдэг байжээ (Грин,Бери,Хилл). 


Хачирхалтай Давхцал

Posted by zorig Sunday, October 18, 2009 0 comments

     1992 онд Рене Шарбонно гэгч франц зураач нь Руан хотын захиргааны захиалгаар «Түүдэг гал дээр шатаж байгаа Жанна Д Арк» гэсэн зураг зуржээ. Зургаа зурахдаа Жанна Ленуа гэдэг оюутан охиныг натур болгож. Гэтэл зурэг бэлэн болж үзэсгэлэнд өлгөгдөсний маргааш нь нөгөө оюутан охины сурдаг сургуулийн лабораторт нь химийн бодисууд гэнэт дэлбэрч Жанна нь гарч амжилгүй амьдаараа шатаж үхжээ.

      Италийн алдарт жүжигчин Марчелло Мастроянни нь нэгэн үдэшлэгт уригдан оролцжээ. Найр ид дундаа явж байтал жүжигчин мааань гэнэт босч ирээд «Нэгэн цагт жаргалтай амьдарч байсан гэр минь шатлаа» гэсэн үгтэй мартагдах шахсан хуучны дууг дуулж гарчээ. Цугларсан олон түүнийг гайхан харж байтал гэнэт утас дуугарч Ментон дахь харш нь шатсан тухай мэдэгдэхэд бүр ч их гайхсан гэдэг. Хожим нь энэ дууг хамгийн сүүлд бага сургуульд байхдаа дуулж байсан гэдгээ Мастрояни хэлсэн байдаг.

      Болгарын нийслэл Софи хотноо бүр ч инээдтэй тохиолдол болж байсан удаатай. Милко Стоянов нэртэй орон байрны хулгайч эр нэг айлыг ухаж, авсан зүйлээ үүргэвчинд чихчихээд борооны ус зайлуулагч хоолойгоор дамжин хүн бараг явдаггүй шахуу гудам руу буужээ. Хоёр давхрын орчим бууж явтал нь гэнэт цагдаагийн шүгэл дуугарах чимээ гарахад сандарсан хулгайч барьц алдаад унажээ. Гэхдээ аз болж яг тэр үед нь доогуур нь явж байсан хүн дээр унаад эсэн мэнд үлдсэн ч баригдсан байна. Хамгийн хачирхалтай нь амийг нь аварсан нөгөө хүн нь өөртэй яг адил Милко Стоянов гэдэг нэртэй, орон байрны хулгайч байж таарав. Цагдаа нар түүнтэй олон өдөр хөөцөлдсөөр нөгөө эзгүй гудамжинд оруулаад алдахын даваан дээр шүгэлдсэн байсан аж.

        Саран дээр хөл тавьсан хамгийн анхны хүн Нил Армстронгтой холбоотой нэгэн тохиолдол байдаг. 1969 онд Армстронг нь Сарны гадаргуй дээр хөл тавьсан даруйдаа:
-Ноён Горски танд амжилт хүсье гэсэн учир битүүлэг үг хэлсэн байдаг. Нислэгийг удирдах төвийнхөн, сурвалжлагч нар ч гэсэн энэ үгнийх нь учрыг ололгүй олон жил болсны эцэст Армстронг нууцаа дэлгэсэн байдаг. Армстронг нь хүүхэд байхдаа найз нартайгаа нуугдаж тоглож байгаад Горски нэртэй хөрш айлынхаа хашаанд орчихож. Нуугдааж сууж байхдаа хөрш айлын эхнэр, нөхөр хоёр чанга дуугаар хэрэлдэхийг нээлттэй цонхоор нь сонсчээ. Горскийн эхнэр нь өөдгүй муу бэлгийн сулралтай новш. Хөрш айлын жаал хүүг саран дээр буусны дараа л би орал секс хийнэ гэж хашгиран нөхөртөө уурлаж байсан байна. Гэтэл олон жилийн дараа үнэхээр Саран дээр хөл тавих агшинд нь Горскийн эхнэрийн хэлж байсан үг гэнэт санаанд ороход гайхсан Армстронг алдарт үгээ хэлсэн байдаг.
              Энэтхэгт хэдхэн жилийн өмнө зорчигч тээврийн хоёр галт тэрэг дэлбэрч 220 хүний аминд хүрсэн аймшигт хэрэг гарч байсан. Мөрдөн байцаалтын явцад нэгэн зорчигчийн шидсэн тамхи нь төмөр зам дагуух шатдаг хийн хоолойны хий алдаж байсан хэсгийн орчим унаснаас дэлбэрэлт болсон нь тогтоогджээ. Ингээд ч зогссонгүй Дели-Мадрас ба Мадрас-Дели чиглэлээр явж байгаад дэлбэрсэн хоёр галт тэрэг нь яг адилхан дугаартай байсан байна.
           Нууцлаг юмс, тооны гайхамшигт хэлхээс, санамсаргүй давхцал тохиол биднийг гайхшируулж алмайруулдаг. Гэтэл хорвоо ертөнц дээр санаандгүй, санамсаргүй зүйл байдаггүй аж. Бүх үйл явдал ямар нэг Дээд Хүчний урьдаас төлөвлөсний дагуу явагддаг тийм ертөнцөд бид амьдарч буй бололтой.
          “Титаник” хөлөг онгоцны ослын талаар сонсоогүй хүн байхгүй биз. Түүнээс олон жилийн өмнө буюу 1898 онд олны танил бус зохиолч Морган Робертсоны “Хоосон” роман “Мэнсфилд” хэвлэлийн газарт хэвлэгджээ. Тухайн үед хэн ч түүний номыг сонирхсонгүй. Романд “Титан” нэртэй хөлөг онгоц дөрөвдүгээр сарын хүйтэн шөнө мөсөн уултай мөргөлдөж живдэг тухай гардаг. Мөн хөлөг онгоцны тодорхойлолтыг дэлгэрэнгүй өгүүлжээ: Онгоцны урт 243м, усан түрц 70000 тонн, хөдөлгүүр нь 50000 морины хүчтэй, хурд 25 зангилаа ба дөрвөн трубтэй, гурван сэнстэй. Харин түүнээс хойш 14 жилийн дараа бодит “Титаник” анхны аялалдаа гарлаа. Түүний урт 269м, усан түрц 66000 тонн, 55000 морины хүчтэй, цагт 25 зангилаа хурдтай бөгөөд дөрвөн труб, гурван сэнстэй. “Титаник” дөрөвдүгээр сарын хүйтэн шөнө мөсөн уултай мөргөлдөж живэв. Эдгээр давхцал ухаан санаанд багтамгүй, үнэхээр гайхалтай. Зохиолч ослын бараг бүх нөхцлийг зөгнөн бичжээ. Номонд ч, амьдрал дээр ч эдгээр онгоцыг “жившгүй” гэж өргөмжилж байв. Тэндч, эндч эмгэнэлт явдлын үед аврах завь хүрэлцсэнгүй. Бодит болон санаанаас зохиосон амьдралд онгоцон дээр 3000 зорчигч байсан. Логик үзлийн үүднээс үүнийг тайлбарлах үнэхээр боломжгүй.
Харин одоо бид өөр нэгэн давцхлыг танд толилуулья
Наполеон 1760 онд, Гитлер 1889 онд төржээ. Зөрүү 129 жил.
Наполеон засгийн эрхэнд 1804 онд, Гитлер харин 1933 онд гарчээ. Зөрүү 129 жил.
Наполеон Вен хотыг 1812 онд, харин Гитлер 1941 онд эзлэв. Зөрүү 129 жил.
Наполеон 1816 онд ялагдсан, харин Гитлер 1945 онд. Зөрүү 129 жил.
Хоёул 44 настайдаа Засгийн эрхэнд гарсан.
Хоёул 52-тойдоо Орос руу дайрсан.
Хоёул 56-тайдаа дайнд ялагдсан.
Линкольн 1818 онд, Кеннеди 1918 онд төржээ. Зөрүү 100 жил
Линкольн 1860 онд, Кеннеди 1960 онд АНУ-ын ерөнхийлөгч болжээ. Зөрүү 100 жил
Хоёул баасан гаригт алуулсан.
Хоёул эхнэрийнхээ дэргэд амиа алдсан.
Хоёул толгой руугаа буудуулж үхсэн.
Линкольн “Кеннеди” нэртэй театрт алуулсан бол Кеннеди “Линкольн” нэртэй машинд буудуулсан.
Линкольн үхэхийнхээ өмнө Мэрилэндэд байдаг Монро хотод очсон бол Кеннеди амиа алдахын өмнө Мэрилин Монротой амрагийн холбоотой байсан.
Хоёул Ерөнхийлөгч болохын өмнө сенатор болохын өмнө сенатор байсан. Линкольныг буудсан Жон Уилкис Бут 1839 онд төржээ. Кеннедийг буудсан Ли Харви Освальд 1939 онд төржээ. Зөрүү 100 жил. Тэдний нэр англиар 15 үсгээс бүрддэг. John Wilkes Booth ба Lee Harvey Oswald. Бут театраас гарч гүйн дээврийн хонгилд баригдсан бол Освалвд буудсаны дараа дээврийн хонгилоос гарч гүйн, театрт баригдсан. Линкольны дараа Жонсон, Кеннедийн дараа Жонсон ерөнхийлөгч болжээ. Эндрю Жонсон 1808 онд, Линдон Жонсон 1908 онд төржээ. Зөрүү 100 жил. Одоо бид хялбар тоо бодсоны эцэст удахгүй дэлхийн түүхэнд агуу том хоёр хүн төрнө гэсэн дүгнэлтэнд хүрнэ. Гитлер болон Кеннеди, шиг. Наполеон ба Гитлер 129 жилийн зайтай төрсөн, Линкольн ба Кеннеди 100 жилийн зөрүүтэй төрсөн. Тэгэхээр Гитлерийн төрсөн 1889 он дээр 129-ыг нэмбэл 2018 он болно. Энэ онд дараагийн Наполеон, Гитлер нар төрнө. Түүнээс гадна бас Линкольн, Кеннеди нар төрж магадгүй. Кеннедийн төрсөн 1918 он дээр 100-г нэмэхэд мөн л 2018 он гарч ирнэ. Ингээд цааш нь үргэлжлүүлбэл 2060 онд засгийн эрхэнд ирээдүйн Кеннеди гарна, дараа нь 2062 онд ирээдүйн Наполеон мөн төрийн тэргүүн болно. Тэгэхээр бусад онцлох үйл явдлыг мөн тооцоолж болно. Мэдээж энэ бол энгийн математик. Ямар ч гэсэн ийм зүй тогтол анзаарагдахгүй өнгөрөхийн аргагүй.



Ариун

Posted by zorig Wednesday, October 14, 2009 0 comments


Мөнгө олох арга

Posted by zorig Thursday, October 8, 2009 0 comments

http://www.neobux.com/?r=zorig

http://www.hybux.com/?r=zorig


http://www.linkgrand.com/?r=175152
LinkGrand.com
https://www.palmbux.com/register.php/zorig.html
  
http://wordlinx.com/?r=199636

WordLinx - Get Paid To Click
http://www.foreverptc.com/?ref=zorig
 
http://www.revbux.com/index.php?ref=zorig

  

http://www.trimaxptc.com/?ref=zorig 
 
Хамгийн багадаа 3$ хүрэхэд авч болно.PayPal-аар гүйлгээ хийдэг.
Туршилтын шат

Sak baina shyy

Posted by zorig Sunday, September 13, 2009 0 comments


Италийн Милан хотноо зохиогдсон сонирхогчдын боксын 15 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 11 жингийн төрөлд 143 орны 700 орчим ширэн бээлийтнүүд тулалдаж, жин жингийн аваргууд тодорлоо. Ардын багш, Монголын боксын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Банди, дасгалжуулагч Д.Батсүрэн, Д.Ганзориг нарын удирдлага манай есөн боксчин дэлхийн аваргын рингэнд тулалдсан.
Тодруулбал,Бээжингийн олимпийн мөнгөн медальт, гавьяат тамирчин П.Сэрдамба /48 кг/, Дэлхийн цомын мөнгөн медальт, гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ /64 кг/, ОУХМ З.Энхзориг /60 кг/ болон Н.Төгсцогт /51 кг/, Э.Идэрхүү /54 кг/, Б.Жавхлан /57 кг/, Ж.Отгонжаргал /69 кг/, Т.Чулуунтөмөр /75 кг/, С.Эрдэнэбаяр /81 кг/ нарын шинэ залуу тамирчдын бүрэлдэхүүнтэй Монголын боксчид Миланы дэвжээнд нударга зөрүүлсэн юм. Эдгээр тамирчдаас Пүрэвдоржийн Сэрдамба 48 кг-ын жинд дэлхийн аваргын алтан медаль, 51 кг-ын жинд Нямбаярын Төгсцогт мөнгөн медаль, 64 кг-ын жинд Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ хүрэл медаль хүртэж, Монгол түмнээ баярлууллаа.

Сонирхогчдын боксын хамгийн хөнгөн жин болох 48 кг-ын жинд өрсөлдсөн П.Сэрдамба эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Словакийн Мирослав Ковачийг 10:3 харьцаагаар ялж, улмаар шөвгийн 16-д Бразилийн боксчин Пауло Карвахог 15:7 харьцаатай буулгаж авснаар дэлхийн аваргын шөвгийн наймд шалгарсан. Тэрбээр шөвгийн наймын тоглолтод Армяны боксчин Ховханнес Даньелянг 6:4-өөр хожсоноор хүрэл медалийн болзол хангаж, улмаар мөнгөн медалийн төлөө Хятадын Ли ЖиаЖаог 11:7-оор, дэлхийн аваргын төлөө ОХУ-ын Давид Айрапетянг 10:5 харьцаатай ялснаар Монголын боксын 61 жилийн түүхэнд анхны дэлхийн аварга болсон юм.

Монголын боксын шигшээ багийн хамгийн залуу тамирчин 17 настай Н.Төгсцогтын хувьд эхний тойрогт Энэтхэгийн Суранжо Маянгбамыг, хоёрдугаар тойрогт Словакийн тамирчин Петер Сенькийг 12:7 харьцаагаар, удаахь тойрогт Ирландын Деклан Герратиг 17:7-гоор нам цохиж, улмаар медалийн төлөөх тулаанд Италийн боксчин Винчензо Пикардиг нутгийнх нь дэвжээнд 12:7 харьцаатай ялж, хүрэл медалийн болзол хангасан юм. Харин медалийн өнгө хувиргах хариуцлагатай тоглолтод ОХУ-ын Миша Алоянг 8:7-гоор хожсоноор дэлхийн аваргын төлөөх тулаанд Пуэрто-Рикогийн хашир туршлагатай тамирчин МакУильямс Арройотой тулалдах болсон юм. Харамсалтай нь, финалын тоглолтод манай тамирчин 18:2 харьцаатай ялагдаж, мөнгөн медалийн эзэн болсон. Гэхдээ тэрбээр дэлхий нийтэд өөрийгөө таниулж чадлаа.

Тэмцээний 64 кг-ын жинд өрсөлдөж, хүрэл медалийн эзэн болсон манай тамирчин У.Мөнх-Эрдэнэ эхний тойрогт Словакийн Бела Гронерийг 29:1 харьцаатай илт давуу ялж, дараагийн тойрогт Румыны Тайан Лупуг 14:9-өөр хожиж, шөвгийн 16-д шалгарсан. Манай тамирчин гуравдугаар тойргийн тоглолтод Италийн бас нэгэн найдвар Дарио Вангелиг 17:7 харьцаатай хожсоноор медалийн төлөө тулалдах эрхтэй болов. Хүрэл медалийн төлөөх тулаанд У.Мөнх-Эрдэнэ Украины Александр Ключкотой ширүүн тулалдаж, 14:12-оор буулгаж авсан бөгөөд мөнгөн медалийн төлөө Бээжингийн олимпийн хүрэл медальт Кубын Роньел Иглесиас Сотолонгод ялагдсанаар хүрэл дээр буусан юм. Москвад болсон дэлхийн цомын финалд хүч үзсэн хоёр тамирчин Миланы рингэнд дахин учирч, Куб эр дахин ялалт байгуулсан.Дэлхийн аваргын дэвжээнд тулалдсан манай бусад тамирчдын амжилтаас дурдвал, залуу тамирчин Э.Идэрхүү /54 кг/ Беларусь болон Английн тамирчинг ялж, шөвгийн 16-д шалгарсан бөгөөд Ирландын Жон Жое Невинд 10:4 харьцаатай ялагдсанаар тэмцээнийг орхисон. Мөн дэлхийн аваргын хүнд жинд анх удаа Монгол улсаа төлөөлөн оролцсон С.Эрдэнэбаяр /81 кг/ Йордан болон Гана улсын боксчдыг ялж, шөвгийн 16-д Францын тамирчинд ялагдсан юм. Түүнчлэн ОУХМ З.Энхзориг /60 кг/, Т.Чулуунтөмөр /75 кг/ нар гуравдугаар тойргоос хасагдсан бол залуу тамирчин Б.Жавхлан /57 кг/, Ж.Отгонжаргал /69 кг/ нар эхний тойрогт ялагдаж, тэмцээнийг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон.

Монголын ширэн бээлийтнүүд түүхэндээ сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс дөрвөн медаль хүртэж байжээ. Тэдгээрийн гурав нь мөнгө, нэг нь хүрэл медаль бөгөөд 1982 оны Мюнхен хотноо болсон ДАШТ-ээс Д.Отгонбаяр агсан хамгийн анхны мөнгөн медалийг эх орондоо авчирч байсан бол үүний дараа 1993 онд Финляндад болсон дэлхийн аваргаас Э.Цогтжаргал хүрэл медальтай ирж байжээ. Харин 1997 онд Унгарын Будапешт хотноо зохиогдсон ДАШТ-ээс гавьяат тамирчин Т.Үйтүмэн мөнгө, хоёр жилийн өмнө буюу 2007 онд АНУ-ын Чикаго хотод болсог дэлхийн аваргаас Бээжингийн олимпийн аварга Э.Бадар-Ууган мөнгөн медаль хүртсэнээр Монголын боксчид дэлхийн ширэн бээлийтнүүдийн хүчирхэг тулаанаас нийт дөрвөн медалийн эзэн болсон байна. Харин өдгөө Миланы дэлхийн аваргаас алт, мөнгө, хүрэл медаль хүртэж, Монголын үр сад хүчтэй, хийморьтой гэдгийг дэлхийн дэвжээнд баталсан манай тамирчдын амжилтыг оролцуулаад энэ медалийн тоо долоо боллоо.Дэлхийн аваргын медалиудийг авчирсан золбоолог залуусаа сүр төгөлдөр тосож хүндэтгэл үзүүлэн баярлацгаая Монголчуудаа!!

Posted by zorig 0 comments


turshiltiin tuulai