'

Хачирхалтай Давхцал

Posted by zorig Sunday, October 18, 2009

     1992 онд Рене Шарбонно гэгч франц зураач нь Руан хотын захиргааны захиалгаар «Түүдэг гал дээр шатаж байгаа Жанна Д Арк» гэсэн зураг зуржээ. Зургаа зурахдаа Жанна Ленуа гэдэг оюутан охиныг натур болгож. Гэтэл зурэг бэлэн болж үзэсгэлэнд өлгөгдөсний маргааш нь нөгөө оюутан охины сурдаг сургуулийн лабораторт нь химийн бодисууд гэнэт дэлбэрч Жанна нь гарч амжилгүй амьдаараа шатаж үхжээ.

      Италийн алдарт жүжигчин Марчелло Мастроянни нь нэгэн үдэшлэгт уригдан оролцжээ. Найр ид дундаа явж байтал жүжигчин мааань гэнэт босч ирээд «Нэгэн цагт жаргалтай амьдарч байсан гэр минь шатлаа» гэсэн үгтэй мартагдах шахсан хуучны дууг дуулж гарчээ. Цугларсан олон түүнийг гайхан харж байтал гэнэт утас дуугарч Ментон дахь харш нь шатсан тухай мэдэгдэхэд бүр ч их гайхсан гэдэг. Хожим нь энэ дууг хамгийн сүүлд бага сургуульд байхдаа дуулж байсан гэдгээ Мастрояни хэлсэн байдаг.

      Болгарын нийслэл Софи хотноо бүр ч инээдтэй тохиолдол болж байсан удаатай. Милко Стоянов нэртэй орон байрны хулгайч эр нэг айлыг ухаж, авсан зүйлээ үүргэвчинд чихчихээд борооны ус зайлуулагч хоолойгоор дамжин хүн бараг явдаггүй шахуу гудам руу буужээ. Хоёр давхрын орчим бууж явтал нь гэнэт цагдаагийн шүгэл дуугарах чимээ гарахад сандарсан хулгайч барьц алдаад унажээ. Гэхдээ аз болж яг тэр үед нь доогуур нь явж байсан хүн дээр унаад эсэн мэнд үлдсэн ч баригдсан байна. Хамгийн хачирхалтай нь амийг нь аварсан нөгөө хүн нь өөртэй яг адил Милко Стоянов гэдэг нэртэй, орон байрны хулгайч байж таарав. Цагдаа нар түүнтэй олон өдөр хөөцөлдсөөр нөгөө эзгүй гудамжинд оруулаад алдахын даваан дээр шүгэлдсэн байсан аж.

        Саран дээр хөл тавьсан хамгийн анхны хүн Нил Армстронгтой холбоотой нэгэн тохиолдол байдаг. 1969 онд Армстронг нь Сарны гадаргуй дээр хөл тавьсан даруйдаа:
-Ноён Горски танд амжилт хүсье гэсэн учир битүүлэг үг хэлсэн байдаг. Нислэгийг удирдах төвийнхөн, сурвалжлагч нар ч гэсэн энэ үгнийх нь учрыг ололгүй олон жил болсны эцэст Армстронг нууцаа дэлгэсэн байдаг. Армстронг нь хүүхэд байхдаа найз нартайгаа нуугдаж тоглож байгаад Горски нэртэй хөрш айлынхаа хашаанд орчихож. Нуугдааж сууж байхдаа хөрш айлын эхнэр, нөхөр хоёр чанга дуугаар хэрэлдэхийг нээлттэй цонхоор нь сонсчээ. Горскийн эхнэр нь өөдгүй муу бэлгийн сулралтай новш. Хөрш айлын жаал хүүг саран дээр буусны дараа л би орал секс хийнэ гэж хашгиран нөхөртөө уурлаж байсан байна. Гэтэл олон жилийн дараа үнэхээр Саран дээр хөл тавих агшинд нь Горскийн эхнэрийн хэлж байсан үг гэнэт санаанд ороход гайхсан Армстронг алдарт үгээ хэлсэн байдаг.
              Энэтхэгт хэдхэн жилийн өмнө зорчигч тээврийн хоёр галт тэрэг дэлбэрч 220 хүний аминд хүрсэн аймшигт хэрэг гарч байсан. Мөрдөн байцаалтын явцад нэгэн зорчигчийн шидсэн тамхи нь төмөр зам дагуух шатдаг хийн хоолойны хий алдаж байсан хэсгийн орчим унаснаас дэлбэрэлт болсон нь тогтоогджээ. Ингээд ч зогссонгүй Дели-Мадрас ба Мадрас-Дели чиглэлээр явж байгаад дэлбэрсэн хоёр галт тэрэг нь яг адилхан дугаартай байсан байна.
           Нууцлаг юмс, тооны гайхамшигт хэлхээс, санамсаргүй давхцал тохиол биднийг гайхшируулж алмайруулдаг. Гэтэл хорвоо ертөнц дээр санаандгүй, санамсаргүй зүйл байдаггүй аж. Бүх үйл явдал ямар нэг Дээд Хүчний урьдаас төлөвлөсний дагуу явагддаг тийм ертөнцөд бид амьдарч буй бололтой.
          “Титаник” хөлөг онгоцны ослын талаар сонсоогүй хүн байхгүй биз. Түүнээс олон жилийн өмнө буюу 1898 онд олны танил бус зохиолч Морган Робертсоны “Хоосон” роман “Мэнсфилд” хэвлэлийн газарт хэвлэгджээ. Тухайн үед хэн ч түүний номыг сонирхсонгүй. Романд “Титан” нэртэй хөлөг онгоц дөрөвдүгээр сарын хүйтэн шөнө мөсөн уултай мөргөлдөж живдэг тухай гардаг. Мөн хөлөг онгоцны тодорхойлолтыг дэлгэрэнгүй өгүүлжээ: Онгоцны урт 243м, усан түрц 70000 тонн, хөдөлгүүр нь 50000 морины хүчтэй, хурд 25 зангилаа ба дөрвөн трубтэй, гурван сэнстэй. Харин түүнээс хойш 14 жилийн дараа бодит “Титаник” анхны аялалдаа гарлаа. Түүний урт 269м, усан түрц 66000 тонн, 55000 морины хүчтэй, цагт 25 зангилаа хурдтай бөгөөд дөрвөн труб, гурван сэнстэй. “Титаник” дөрөвдүгээр сарын хүйтэн шөнө мөсөн уултай мөргөлдөж живэв. Эдгээр давхцал ухаан санаанд багтамгүй, үнэхээр гайхалтай. Зохиолч ослын бараг бүх нөхцлийг зөгнөн бичжээ. Номонд ч, амьдрал дээр ч эдгээр онгоцыг “жившгүй” гэж өргөмжилж байв. Тэндч, эндч эмгэнэлт явдлын үед аврах завь хүрэлцсэнгүй. Бодит болон санаанаас зохиосон амьдралд онгоцон дээр 3000 зорчигч байсан. Логик үзлийн үүднээс үүнийг тайлбарлах үнэхээр боломжгүй.
Харин одоо бид өөр нэгэн давцхлыг танд толилуулья
Наполеон 1760 онд, Гитлер 1889 онд төржээ. Зөрүү 129 жил.
Наполеон засгийн эрхэнд 1804 онд, Гитлер харин 1933 онд гарчээ. Зөрүү 129 жил.
Наполеон Вен хотыг 1812 онд, харин Гитлер 1941 онд эзлэв. Зөрүү 129 жил.
Наполеон 1816 онд ялагдсан, харин Гитлер 1945 онд. Зөрүү 129 жил.
Хоёул 44 настайдаа Засгийн эрхэнд гарсан.
Хоёул 52-тойдоо Орос руу дайрсан.
Хоёул 56-тайдаа дайнд ялагдсан.
Линкольн 1818 онд, Кеннеди 1918 онд төржээ. Зөрүү 100 жил
Линкольн 1860 онд, Кеннеди 1960 онд АНУ-ын ерөнхийлөгч болжээ. Зөрүү 100 жил
Хоёул баасан гаригт алуулсан.
Хоёул эхнэрийнхээ дэргэд амиа алдсан.
Хоёул толгой руугаа буудуулж үхсэн.
Линкольн “Кеннеди” нэртэй театрт алуулсан бол Кеннеди “Линкольн” нэртэй машинд буудуулсан.
Линкольн үхэхийнхээ өмнө Мэрилэндэд байдаг Монро хотод очсон бол Кеннеди амиа алдахын өмнө Мэрилин Монротой амрагийн холбоотой байсан.
Хоёул Ерөнхийлөгч болохын өмнө сенатор болохын өмнө сенатор байсан. Линкольныг буудсан Жон Уилкис Бут 1839 онд төржээ. Кеннедийг буудсан Ли Харви Освальд 1939 онд төржээ. Зөрүү 100 жил. Тэдний нэр англиар 15 үсгээс бүрддэг. John Wilkes Booth ба Lee Harvey Oswald. Бут театраас гарч гүйн дээврийн хонгилд баригдсан бол Освалвд буудсаны дараа дээврийн хонгилоос гарч гүйн, театрт баригдсан. Линкольны дараа Жонсон, Кеннедийн дараа Жонсон ерөнхийлөгч болжээ. Эндрю Жонсон 1808 онд, Линдон Жонсон 1908 онд төржээ. Зөрүү 100 жил. Одоо бид хялбар тоо бодсоны эцэст удахгүй дэлхийн түүхэнд агуу том хоёр хүн төрнө гэсэн дүгнэлтэнд хүрнэ. Гитлер болон Кеннеди, шиг. Наполеон ба Гитлер 129 жилийн зайтай төрсөн, Линкольн ба Кеннеди 100 жилийн зөрүүтэй төрсөн. Тэгэхээр Гитлерийн төрсөн 1889 он дээр 129-ыг нэмбэл 2018 он болно. Энэ онд дараагийн Наполеон, Гитлер нар төрнө. Түүнээс гадна бас Линкольн, Кеннеди нар төрж магадгүй. Кеннедийн төрсөн 1918 он дээр 100-г нэмэхэд мөн л 2018 он гарч ирнэ. Ингээд цааш нь үргэлжлүүлбэл 2060 онд засгийн эрхэнд ирээдүйн Кеннеди гарна, дараа нь 2062 онд ирээдүйн Наполеон мөн төрийн тэргүүн болно. Тэгэхээр бусад онцлох үйл явдлыг мөн тооцоолж болно. Мэдээж энэ бол энгийн математик. Ямар ч гэсэн ийм зүй тогтол анзаарагдахгүй өнгөрөхийн аргагүй.



0 comments